Энгийн тайлбар: Дефляци
2016.09.28

Энгийн тайлбар: Дефляци

Ѳнгѳрсѳн 8-р сард Улаанбаатарт жилийн инфляци -0.6% байсан гэдгийг саяхан Үндэсний статистикийн хороонос зарласан. Инфляци ийнхүү хасах утгатай болж, дефляци үүссэн нь дараах шат дараалалтай өрнөжээ:

• I шат: 2016 он гарсаар Улаанбаатарт жилийн инфляци 3% дотор хадгалагдаж байв. Инфляци 1990-ээд онд 300% давж, түүнээс хойш ихэнхидээ 2 оронтой тоогоор хэмжигдэж ирсэн манай орны хувьд энэ нь маш нам дор түвшин юм.

II шат: 8-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа мах болон ногооны үнэ хямдарчээ. Жишээ нь, 1кг тѳмсний үнэ өнгөрсөн жилийн 8-р сард дунджаар ₮1397 байсан бол энэ жил ₮939 байв. Харин үхрийн махны дундаж үнэ ₮7230-aaс ₮6865 болж хямдарчээ. Хэрэглээний сагсны 30% орчмыг бүрдүүлж, инфляцид том нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурснаар нэгэнт нам дор түвшинд байсан инфляци хасах утга руу орсон байна.

Дефляцийн шалтгаан юу байв?

II шатанд өрнөсөн зүйлс буюу аль хэдийн нам дор түвшинд байсан инфляци хасах утгатай болсон шалтгаан бол энгийн:

• Гантай байсан өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил нийт нутгаар зуншлага сайтай байсан тул ургац ногоо элбэг, үнэ нь хямд байна.

• Хичээл эхлэхийн өмнө хүүхдийнхээ сургалтын тѳлбѳрийг бэлддэг малчдын хувьд “Оюутны 70” олгодог байсан өмнөх жилтэй харьцуулахад бэлэн мөнгөний хэрэгцээ өссѳн нь лавтай. Улмаар зах зээлд мах ихээр нийлүүлснээр үнэ нь буурсан байх магадлалтай.

Энгийн тайлбар өгсөн: Монголбанкны эдийн засагч Б.Түмэнцэнгэл