Сэтгүүлээ үнэгүй хүргүүлж аваарай
2017.08.10

Сэтгүүлээ үнэгүй хүргүүлж аваарай

"Vip76.mn" сайтын редакцаас эрхлэн гаргадаг "Vip76" сэтгүүлийн нэгэн шинэ дугаар улс төрийн үйл явц идэвхтэй өрнөж буй чухал цаг мөчид таны өмнө дэлгээтэй байна.

манай сэтгүүлд УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган, УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлагдсан нийт 40 хууль, түүнтэй холбоотой УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн 185 байр суурь багтсан бөгөөд парламентын нэг жилийн тайлан гэж ойлгож болно.

2016 оны УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 суудал авч, шинэ парламент бүрэлдлээ. 2020 он хүртэл төрийн бодлогыг тодорхойлох энэ УИХ анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаараа байнгын хорооны бүрэлдэхүүнээ баталж, улмаар 2016 оны улсын төсөвт тодотгол хийн, 2017 оны төсвөө баталлаа. Түүнчлэн мөнгөний бодлогоо тодорхойлж, Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан юм.

Шинэ парламент бүрэн эрхийнхээ эхний жилд өмнөх УИХ-ын гаргасан алдааг засахад төвлөрөхийн сацуу батлан хамгаалах, цэрэг, цагдаа, онцгой байдлын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилж, гэр бүл, ахмад настан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг нийгмийн зорилтот бүлгийнхэнд тулгамдсан асуудлыг шийдэв.

Нэлээдгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас Эрүүгийн хуулийг онцолж болох бөгөөд зээлийн хэлэлцээрүүдийг ч соёрхон баталлаа. Монгол Улсын Хөгжлийн банкинд шалгалт явуулсны дүнд тус банкны эрх зүйн орчныг шинэчилж, төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглон, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх түүхэн шийдвэрийг энэ хугацаанд гаргалаа.

2017 оны хаврын чуулганаар прокурор, шүүхийн салбарт шинэчлэл хийж, 220 гаруй хуулиар зохицуулж ирсэн бүх төрлийн зөрчлийг төрөлжүүлэн нэгтгэж, нэг малгай хуультай болов. Авто зам, усан замын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах шийдвэрт хүрлээ.

Манай сэтгүүл нь нэг талаас УИХ-ын үйл ажиллагааг танилцуулах, нөгөө талаас уншигч танд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зорилготой энэ удаагийн дугаартаа 2016 оны намрын чуулган, 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг багцлан хүргэж байна.

Эрхэм уншигч та УИХ-ын байнгын хороо бүрээр бүлэглэсэн баталгдсан хууль тогтоомжийн жагсаалттай танилцаж, зарим хуулийн ач холбогдол, хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг уншаарай. 

Таныг хүндэтгэсэн: 

Vip76.mn, Vip76 сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа 

Та манай сэтгүүлийг худалдан авахыг хүсвэл 701-22-701 дугаарын утсаар холбогдоорой. Үнэ: 5000 төг

Сэтгүүлийн агуулга

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: 

- Олон улсын гэрээг соёрхон батлав

- Батлан хамгаалах салбарт эрх зүйн цоо шинэ шинэчлэлт хийж, нэгэн шинэ үеийг нээлээ

- Дипломат төлөөлөгчийн газар, дипломат ажилтантай холбоотой шинэлэг зохицуулалт оруулав

- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнд Монгол Улс нэгдэв

- Худалдаа, тээврийг хөнгөвчлөх боломжтой

- Төрийн болон албаны нууцын асуудлыг шинэчлэв

- Тэг хувийн хүүтэй, урт хугацаатай зээлийн санхүүжилт

- Онцгой байдлын байгууллагын тогтолцоо, чиг үүргийг шинэчлэв

- Экспортыг дэмжих зээлийн шинэ эх үүсвэртэй болов

- Газрын тос боловсруулах үйлдвэр барина

Хууль зүйн байнгын хороо:

- Жолоочид давхар шийтгэл оногдуулах байдлыг зогсоолоо

- Авлигагүй Монгол: Монгол Улс багадаа 10-20 жил авлигатай тууштай тэмцэх ёстой

- Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчил гэж тооцон буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг болсон

- Хилийн аюулгүй байдлыг чангатгалаа

- Арбитрын маргааныг Монголдоо шийдүүлэх нөхцөл бүрдэв

- Цагдаагийн албыг зургаан чиглэлд шинэчлэв

- Дотоодын цэргийг сэргээж, чиг үүргийг нарийвчлан хуульчлав

- Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд

- Төрийн албан тушаалтанд тавих хориглолт, хязгаарлалтыг нэмэв

- Эрүүгийн хуулийг боловсронгуй болгов

- Бүх төрлийн зөрчлийг нэг хууль болгон төрөлжүүлж нэгтгэлээ

- Прокорурын чиг үүрэг нэмэгдэв

- Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хувь өснө

- Зарим зохицуулалтыг хийх гэж цаг алдахгүй 

Өргөдлийн байнгын хороо: 

- Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавив

- Ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам эрэлхийллээ

- Утааг бууруулахын төлөө санаачилга гарган ажиллав

- Туул голын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авахыг шаардлаа

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн групп тогтоолгох асуудлыг шийдлээ

- Уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх хэрэгтэйг анхааруулав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

- Цэргийн албан хаагчийн нийгмийн баталгааг сайжруулав

- Ахмад настныг бүхий л талаар дэмжинэ

- Алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох асуудлыг бие даасан хуулиар зохицуулав

- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд боломж олгов

- Эхчүүд, малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боллоо

- Залуусыг хөгжлийг дэмжих шинэ хуультай боллоо

- Эхийн сүү бол нялхсын хамгийн сайн хоол мөн 

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

- Зарим зохицуулалтыг шинээр нэмлээ

Эдийн засгийн байнгын хороо: 

- Хөгжлийн банк дэлхийн санхүүгийн зах зээлд Монгол Улсыг төлөөлнө

- Авто замын сүлжээг нэгдсэн бодлогоор хөгжүүлнэ

- Босоо удирдлагатай усан зам тээврийн хуулийг бодлогын түвшинд шинэчиллээ

- Төрийн сан, банк, банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн нэг системтэй болно

Төрийн байгуулалтын байнгын хороо: 

- Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан нийгмийн илрэл юм

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: 

- Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Төсвийн байнгын хороо: 

- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжинэ