2017.01.09

Төрийн өмч давамгайлсан компанийн эрх, үүргийг тодорхой болгоно

Компанийн тухай хуульд хоёр зүйл нэмэхээр болжээ. Тодруулбал,

- Төрийн өмч давамгайлсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

- Төрийн өмч давамгайлсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

Төрийн өмч давамгайлсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох зэрэгт багагүй бэрхшээл тулгардаг байна. Тиймээс энэ бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн өмч давамгайлсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн холбогдох эрх, үүрэг тодорхой болно. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй.