2016.08.23
Энэ жил улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана
Улсын ургацын комисс хурадлаа.
Тариаланчид цаг агаарынхаа мэдээллийг тогтмол авч, ургац хураалтаа хийх шаардлагатайг цаг уурчид онцолж байна.
Мөн ургац хураалтад ашиглах техникээ бэлэн байлгах учиртай. ХХААХҮЯ-ны мэдээллээр намрын ургац хураалтанд үр тариа хураах 1153 комбайн, 533-н ангилан хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллах юм.
Үүнээс одоогоор техникийн бэлэн байдлыг улсын хэмжээнд 85 хувьтай хангажээ.
Энэ шатахууныг тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоно.