2016.04.27

Уриншаас ургац

Ирээдүйд улам халуун, хуурай болох цаг уурын төлөвтэй байгаа өнөөгийн нөхцөлд хөрсөө бордохыг хамгийн зардал багатай, тохиромжтой арга гэж үзэж байна.

Энэ хаврын тариалалтаас эхлэн Засгийн газар газар тариалангийн салбарт шинэ арга хэмжээ авч байна. Энэ нь  “Авсныхаа хэрээр хайрла, хөрсөө борд” гэдэг зарчмыг нутагшуулах эхлэл юм. Үүний тулд Монгол орны өмч болсон газрыг ашиглан тариалалт хийж байгаа бол технологио баримтлан хөрсөө бордох,  эхний ээлжинд хаана ч байхгүй хамгийн бага үнээр тариаланчдад бордоо нийлүүлж, эхний цуваа Булган, Сэлэнгэ, Орхон аймгуудыг зорьлоо.

ХХАА-н сайд Р.Бурмаа “Бордооны хэрэглээнд судалгаа хийж үзсэн. Нийт хэрэглэх ёстой талбайн 1.7 хувьд нь бордоо хэрэглэсэн байна гэсэн судалгаа бий. Энэ нь маш хангалтгүй бордоо хэрэглэж байна гэсэн үзүүлэлт юм.

Тиймээс бид хөрсөнд бордоо хэрэглэх хэрэглээг нь төлөвшүүлэх, хямдралтай нөхцлөөр бордоог олгох шийдэлд хүрч,  Японы элчин сайдын яамтай жил гаруйн өмнөөс ярилцсаны үр дүнд энэ жил 65 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр бордоо олгохоор болсон” гэлээ.

                    Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү