2016.07.08
Тусгай ажиллагаа явуулахад хүний эрх зөрчигдөх байдал их гардаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Тусгай ажиллагаа явуулахад хүний эрх зөрчигдөх байдал гардаг. Энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хууль хяналт, хүчний байгууллагад ажиллаж буй хүмүүс өөрсдийн ёс зүйгүй байдлаас болоод хүмүүст айдас төрүүлсэн тохиолдлууд бий. Тиймээс хэрэгтэн биш сэжигтэн гэдэг байдлаас нь хандаж анхаарч ажиллах шаардлагатай.