АТГ-ын ажилтан, албан хаагчидтай холбоотой ёс зүйн олон гомдол гарсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийн өмнө оффшор дансны талаар яригдсан. Үүнтэй холбоотойгоор монголын нийгэмд янд янзаар тайлбарласан. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө буруутгах нэг хэрэгсэл болгосон.
Үүнээс юу анзаарагдсан гэхээр хууль эрхзүйн орчинг нь нэг мөр болгож нийгэмд зөв системтэй мэдээлэл өгөхгүй бол энэ асуудал монголд зохицуулалт хийгдээгүй байна.
Авилгатай тэмцэх байгууллага, авилгатай тэмцэх хуульд энэ чиглэлийн өөрчлөх шаардлага байгаа нь харагдсан. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд авилгатай тэмцэх УИХ дахь бүлэг байгуулагдаж авилгатай тэмцэх байгууллагыг бэхжүүлэх хууль эрхзүйн орчинг сайжруулах нилээн олон ажлууд хийгдсэн.