2016.07.08

Аймаг орон нутгийн төсвийн зарцуулалт үнэхээр замбараагүй явагдсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа хүний эрхийг зөв бланстай харж үзээрэй гэж захимаар байна.

Орон нутгийн төсвийн зарцуулалтанд замбараагүй байдал их гарсан. Энэ байдлыг цэгцэлж, гарсан алдааг засч, залруулах талд анхаарч ажиллаарай. Аймаг орон нутгийн төсвийн зарцуулалт үнэхээр замбараагүй явагдсан.