2016.07.08

Өнгөрсөн дөрвөн жил АТГ айдас хүйдэстэй байсан нь үнэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөдрийн хүмүүсийн хэлсэн үгийг сайн хүлээн авч, АТГ-тай холбоотой асуудалд байнга оролцож яваасай гэж хүсч байна. Өнгөрсөн дөрвөн жил АТГ айдас хүйдэстэй байсан нь үнэн. 1937 он шиг ажилладаг цөөн хэдэн хүн бий. Бусармаг үйл ажиллагаа явуулдаг нөхдүүдээс салах ёстой” гэлээ.