УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
2016.07.08
199 албан хаагчтай, 2 хуультай 168 дүрэм журамтай байгууллага байдаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хууль бий. Хуулийг дагасан нилээн олон журам заалтууд хэрэгжиж байгаа байх. Ер нь бол монголын хууль бол сайн гардаг юмаа. Манай хууль тогтоох байгууллага нилээн судалгаатай, олон орны судалгаан дээр үндэслэн хуулиа сайн хийдэг.
Гэтэл доор нь байгууллага удирдаж байгаа хүмүүс нь дүрэм журмаа хийж зөвхөн өөртөө зориулж, өөртөө эрх мэдэл авдаг болгож хувиргадаг. Үүний нэг жишээ нь би 2012 онд харьяатын байгууллагын даргаар очиход 199 албан хаагчтай, тэгсэн мөртлөө 2 хуультай 168 дүрэм журамтай ийм байгууллага байлаа.