2016.07.08

АТГ-ыг захиалгаар ажилладаг гэдэг нэрнээсээ салах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “АТГ-ыг захиалгаар ажилладаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ шүүмжлэлээс салах хэрэгтэй. Шинэ даргын үед тааламжгүй нэрнээс нэгмөсөн салаасай. Хуулийн дагуу л шалгах, шүүх ажиллагааг хийх хэрэгтэй. Авлига гэдэг хар үзэгдлийг нийт ард түмний итгэл үнэмшил үйл хэрэг байж л даван туулна.