Н.Батцэрэг сайд ХБНГУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа
2016.05.27

Н.Батцэрэг сайд ХБНГУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа

 БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон яамны Цэвэр технологийн хэлтсийн дарга Г.Нямдаваа зэрэг албаны хүмүүс “Expo Mongolia 2016”-д оролцож байгаа ХБНГУ-ын Заарланд мужийн бизнесийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Н.Батцэрэг “Expo Mongolia 2016” арга хэмжээ 4 дэх жилдээ амжилттай зохиогдож, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай оронтой танилцаж, ирээдүйд хамтарч ажиллах боломжийг бий болгож байгааг онцлон дурдсан юм.

Мөн энэ үеэр төлөөлөгчид Н.Батцэрэг сайдад ХБНГУ-ын Заарланд мужийн Хууль зүй, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд ноён Р.Ёостын мэндийг уламжилсан юм. Сайд Н.Батцэрэг 2016 оны 3 дугаар сард Заарланд мужид айлчлан Байгаль орчин, хууль зүй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн Сайд ноён Р.Ёосттой уулзаж “Эрлэбнисбэргбэй Вэлсэн” нөхөн сэргээлтийн загвар газартай танилцаж байсан юм.

Талууд уулзалтын үеэр уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлт,

биологийн олон янз байдлыг хадгалах, ойн аж ахуйн тогтвортой хөгжил, гүний дулаан ашиглалтын чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Сайд Н.Батцэрэг БОНХАЖЯ нь ХБНГУ-ын Байгаль орчны яамтай хамтран энэ оны 09 дүгээр сард уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлт, дахин ойжуулалтын чиглэлээр хамтарсан семинар хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ танилцуулсан бөгөөд 2017 онд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан симпозиум зохион байгуулахаар санал нэгдлээ.