2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл дэмжигдэв
2012.05.18

2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл дэмжигдэв

Эдийн засгийн байнгын хороо  хуралдан "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар гаргасан товч танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Зоригт хийсэн юм.Ажлын хэсэг ийм дүгнэлт гаргахдаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны эхлэл болохоороо онцлог бөгөөд шинээр байгуулагдах Улсын Их Хурал, Засгийн газар уг үндсэн чиглэлийг бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт нийцүүлэн тодотгох боломжтой гэдгийг иш үндэс болгожээ.

Ажлын хэсгийн зарим гишүүдээс, тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Цэнгэл нарын гаргасан саналыг найруулгаар буюу заримыг нь үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх Засгийн газрын дэлгэрэнгүй төлөвлөгөөнд авч тусгахаар тохиролцсон хэмээн танилцуулав.Энэхүү саналыг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг ч дэмжин нэгдсэн хуралдаанд уламжлахаар тогтлоо.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.