Дорноговьд нефтийн үйлдвэрийн шавтавилаа
2011.08.12

Дорноговьд нефтийн үйлдвэрийн шавтавилаа

Дорноговь аймгийн Сайншанд сумын I багийн нутагт өчигдөр "Сод Монгол" групп нийт 1.5 сая нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн шав тавилаа. Уг үйлдвэрийг ирэх оны хоёрдугаар сараас 2014 он хүртэлх хугацаанд барьж дуусгах бөгөөд ОХУ, БНХАУ, Сингапур улсын газрын тосны чиглэлийн 20 гаруй компанитай хамтран 600 сая орчим долларын хөрөнгөөр барих гэнэ. Үйлдвэр хугацаандаа ашиглалтад орж, хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл 1000 гаруй ажлын байр бий болж, орон нутгийн төсөвт жилд 28 орчим тэрбум төгрөг оруулах боломжтой аж.


Уг үйлдвэрийг БНХАУ, ОХУ болон Монголын барилгачид хамтран барих бөгөөд үйлдвэрт ажиллах жирийн ажилтны цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг байх гэнэ. Түүхий эдээ Дорнодын Тамсагбулаг, Зүүнбаян болон ОХУ, БНХАУ-аас нийлүүлэхээр төлөвлөжээ. Шав тавих ёслолын ажиллагаанд "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Загджав, О.Чулуунбат, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.