Х.Баттулга: Нэг зах зээлээс хамааралтай бүтээгдэхүүн дандаа хямдхан байдаг
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй монголчууд "Цахим ардчилал" онлайн хэлэлцүүлгээр төмөр зам, "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор"-ын тухай сэдвээр өчигдөр яриа өрнүүллээ. Аэрдчилсан залуучуудын холбооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх, "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" төслийн удирдагч Ч.Ганбат нар оролцсон. Хлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Х.Баттулга "Монгол Улсын ирээдүйн хөгжилд уул уурхай чухал. Уул уурхайг ярьдаггүй хүн ч гэж байх аа больж. Харин далайд гарцгүй манай орны хувьд дэд бүтэц төмөр зам, бүтээгдэхүүнээ яах вэ гэдэг чухал шүү дээ. Уг нь, УИХ-аас батлагдсан төслийг Засгийн газар нь, аль ч нам хэрэгжүүлээд явах ёстой. Монгол Улсын эрх ашиг учраас. УИХ-аар батлагдахаас өмнө далайд гарцгүй орнууд яаж далай руу гардаг, уул уурхай гэж юу юм, яахаар баялгийн хараалд өртдөг гээд олон асуудлыг судалж байж материалаа бэлдсэн юм. Энэ бодлого 2010 оны зургадугаар сарын 23-нд батлагдсан. Харамсалтай нь 2012 оны гуравдугаар сард өөр тогтоол гарчихлаа" хэмээн ярив.
Ингээд хэлэлцүүлгийг хүргэе.
-Оролцогч: Хөгжлийн банк яалаа гэж сул мөнгө хуримтлуулав аа?
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
"Гурван сарын өмнө Хөгжлийн банкнаас хөрөнгө цуглуулах зорилгоор Засгийн газрын 600-гаад сая ам.доллартой тэнцэх бондыг арилжаалсан. Харин гэр мөнгө одоо хүртэл ашиглагдаагүй, өдөрт 98 мянган ам.долларын хүү гөлж байгаа. Одоо гурван сар гаруй 5олж байна гэдэг чинь хүү нь хэд болж байгааг та бүхэн бодоорой. Эргээд хэн төлөх вэ гэхээр дараагийн Засгийн газар,та, бид төлнө. Засгийн газар хариуцлагагүйг зөвхөн энэ жишээ харуулна. Гурван сарын өмнө бүтээн байгуулалтад зориулж 600 сая ам.доллартай тэнцэх бонд гаргачихаад одоо хүртэл ашиглаагүй байна шүү цээ. 100 хоногийн ажлын тайлан гэж гаргасан байна билээ. Тэрэндээ энэ өрөө бичээгүй байсан.
-Оролцогч: Ц.Нямдорж сайдтайтэмцээч ээ. Монголчуудыг илтдоромжилжбайна.Заавал хариулаарай.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга:
Ц.Нямдорж сайдтай тэмцээд байгаа юм биш ээ. Манайхан буруу ойлгоод байна. Хууль зүйн сайд нь хууль зөрчихөөр жирийн иргэн яаж хуулиа биелүүлэх юм бэ гэсэн үүднээс, л идсэн уусан зүйлийг гаргаж тавьсан юм. Өөрөе л "Айлын түрээсийн байранд байдаг, түрээс төлдөггүй амьдардаг" гэж зөрүүтэй үг хэлсэн. Нямдорж сайдыг үнэхээр дийлэхгүй байна. Дийлдэг үе ирэх байлгүй дээ гэж хариулъя.
Оролцогч: Чөлөөтэй ярьвал Х.Баттулга гишүүнтэй ярих юм зөндөө байна шүү дээ
-УИХ-ын гишүүн Х.Баттулга: Яаж яривал чөлөөтэй байх юм бол доо.
-Оролцогч: Аялал жуулчлалын салбараа яагаад орхигдуулаад байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүн Х.Баттулга: Би УИХ-д ороод найман жил болчихсон,бизнес хийх боломжгүй. Хариуцсан хүмүүс нь ажиллаж байгаа.
-Оролцогч: "Баялгийн хувь", "Баянмонгол төсөл" Засгийн газрынхаас юугаараа ялгаатай юм бэ?
УИХ-ын гишүүн Х.Баттулга: Баялгийн хувь гэдэг бол энгийн иргэд эвлэлдэн нийлж, хөрөнгө гаргаад хувьцаа эзэмших замаар баялгаас хувь хүртэе гэж байгуулсан. Дээд тал нь сая, тэгээд 500, 300 мянган төгрөг. Нэгж хувьцааных нь үнэ 100 төгрөг байна. Засгийн газар бол өөрсдөдөө, хувьдаа, хамаатан садан, намдаа зориулсан юм хийгээд байгаа. Мөн нэгэнт манай хөрөнгийн биржийн хөгжил удаан байгаа учраас хөгжлийн гарцыг хайсан иргэдийн нэгдэл гэж ойлгоорой. Нөгөөтэйгүүр, олуулаа нэгдсэнээр Засгийн газарт шаардлага тавих эрхтэй болно шүү дээ. 30-40 мянган хун нэгдээд "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийг байгуулан Эрдэнэтийн овоолгыг боловсруулах эрхийг авч байгаа сурагтай. Иймэрхүү маягаар явах юм шүү. "Баянмонгол төсөл" бол бас нэг өөр хэлбэрийнх. Хүмүүсийн сонголт шүү дээ. Засгийн газар хувьцаа өгнө л гэж байна. Том Таван толгойн үнэлгээ гараагүй байхад хувьцааг үнЭлсэн байгаа нь цэвэр залилан маягийн аргачлал мэт. Энэ бол миний хувийн бодол.
Оролцогч: Х.Баттулга таны CAML (Central Asian Mining Logitics) компани хятад ажилчид оруулж ирдэг гэсэн яриа гарсан. Үүнд хариу өгөөч?
-УИХ-ын гишүүн Х.Баттулга: "Женко" группэд CAML(Central Asian Mining Logitics) гэдэг компани байхгүй. CAML гэдэг нь товчилсон үг юм билээ. Уул уурхайн салбарт тодорхой хувьцаа эзэмшдэг компани бөгөөд манай 2000 гаруй хүнийг сурган тэднийхээ 70 хувийг ажилтай болгосон байсан. Манайд энэ чиглэлийн боловсон хүчин хоцрогдсон. Уул уурхайн чиглэлээр ажилгүй залуусыг мэргэшүүлэн сургадаг, манайхаар МҮСТ юм уу даа. Тэгээд боловсон хүчнээ уул уурхайн компаниудад нийлүүлдэг Монголын талын компани. Намайг МCS-ийг шүүмжлэхээр зориуд зөрүүлж тавьж байгаа аргачлал гэж ойлгоорой.
Оролцогч: Монголын эдийн засгийн феодал бүтэц алга болохгүй байна. Энэ талаар?
УИХ-ын гишүүн Х.Баттулга: Ер нь, хөрөнгийн төвлөрөл нэг тал руу явчихсан. Аж ахуйн нэгжүүд тодорхой бизнес эрхлэх . гээд өсч чадаагүй. Өнөөдөр банкны хүү ямар байгаа билээ. Биднийг бизнес хийж байх үед банкны сарын хүү 10-15 хувь байсан. Одоо буусаар хоёр хувь болжээ. Хоёр хувь байгаа нөхцөлд аж ахуй хөгжинө гэж байхгүй. Архиар найрдаг хүмүүс дээхнэ үед баян байсан одоо бол уул уурхай гараад ирлээ. УИХ, Засгийн газрын эрх баригчдыг нүүрсний мөнгөөр барьчихсан. Энэ бол өөрсдийн эрх ашиг, гадныхны төлөө шийдвэр гаргагчийг барьдаг энгийн онол. Энэ талаар олон ном байдаг. Үүнийг би яриад байгаа юм биш. Хамгийн энгийн жишээ нь Засгийн газрын гишүүд өрсөлдөх ёстой компанийнхаа байранд байна. Феодалын Засгийн газар гэдгийг би ингэж дүгнэж байна.
-Оролцогч: Сайншандын төсөл хэзээ үр өгөөжөө өгөх вэ. "Энержи ресурс"-ын төсөл илүү ойрын хугацаанд амжилт олох юм шиг санагдаад байгаа юм
-УИХ-ын гишүүн Х.Баттулга:
Өнөөгийн байдлаар технологи тоног төхөөрөмж нь маш хурдтай угсрагдаад эхэлсэн. Зөв технологио бариад зөв эхлэх юм бол хамгийн том үйлдвэр нь дөрвөн жилийн дараа босно. Дараагийнх нь хоёр жил, жил зургаан сарын дараа ашиглалтад орно. Монгол Улс өөрийнхөө бодлогыг энэ чиглэлээр эрчимтэй явуулах ёстой.
-Оролцогч: Монголыг Хятадтай холбосон төмөр зам барьж байгааг та юу гэж боддог вэ. Монголд хэр ашигтай вэ?
-УИХ-ын гишүүн Х.Баттулга:
УИХ-аар төмөр замын бодлого гарч батлагдсан. Урагшаа төмөр зам барих юм бол зөвхөн Ухаа худагийн нүүрс гарна. Бидний хүлээгээд байгаа Таван толгойн нүүрс борлогдохгүй. Нэг зах зээлээс хамааралтай бүтээгдэхүүн дандаа хямдхан байдаг. Үүнийг л их ярьж байна даа.
Эх сурвалж: Ардчилал сонин