Х.Баттулга сайдын инээмсэглэл
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газар байгуулагдсанаас хойш байнга инээж явдаг болжээ. Тэрбээр төрөөс баримтлах төмөр замын бодлого болон Сайншандын цогцолбор хэрэгжихэд бэлэн болсон учраас инээдээ барьж яддаг болсон гэнэ.
Сайншандын аж үйлдвэр /Ерөнхий төслийн зураг/
Хэдийгээр өдгөө ҮХАА-н сайд ч гэлээ урьд нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байх үеэсээ төмөр зам, Сайншандын цогцолборын
тухай ярьж, олон ниитэд таниулж, зүтгэсэн.
Харин өдгөө эвссэн ч гэлээ Засгийн газар өөрийнх нь намын нөхдөөр багаа бүрдүүлж байгаа учраас дээрх ажил маш хурдан биеллээ олж, гүйцэтгэх шатандаа очино гэж үзсэн хэрэг.
Тиймээс бүтээн бай-гуулалтын ажлууд дууссаны дараа мань хүн инээх байтугай баярласандаа дэвхцэн гүйдэг болох биз ээ.