Дэд бүтцэд зарцуулагдсан Чингис бондын хэсэг ач холбогдлоо өгч байна
“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцлоо.
Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлэе?
Улс орны эдийн засгийн байдал нилээн хүндхэн байна. 2012 онтой харьцуулахад 2016 онд эдийн засгийн байдал байнга уруудсан. Энэ эдийн засгийн уруудалтын байдалд Засгийн газар, УИХ-ын буруутай үйл ажиллагаа мэдээж хэрэг нөлөөлсөн. Гэхдээ энэ нь мөн дэлхий нийтийн эдийн засгийн уналттай холбоотой. 2010, 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй үед дэлхийн нийтээр ихэнх улс орнуудын эдийн засаг эрс өсч байсан. 2012 оноос дэлхийн эдийн засгийн байдал хүндэрч эхэлсэн нь түүхий эдийн үнийн уналтын үетэй давхацсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэхдээ уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүний экспортоос улс орны эдийн засаг хамааралтай байдалд хүргэсэн нь төр засаг удирдаж байсан хүмүүсийн тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаа байсныг харуулж байна. Энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд эдийн засгийг солонгоруулах, өөр салбаруудаа хөгжүүлэх арга хэмжээг л авах ёстой гэдгийг яс, махаараа мэдэрлээ.
Зээлийг өр болгохгүй байх талаар хийсэн судалгаа хэр байдаг вэ?
Хөдөө орон нутагт дэд бүтэц байснаар ААН-үүд сэргэн, хөгждөг. Дэд бүтцэд зарцуулагдсан Чингис бондын хэсэг ач холбогдлоо өгч байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ч дэд бүтэц маш хэрэгтэй. Дэд бүтэц хөгжсөн нөхцөлд ажлын байр, бизнес хөгждөг учраас Самурай бонд, Чингис бондын мөнгийг харьцангуй сайн зарцуулж чадсан гэж бодож байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү