Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “ Галт зэвсэгтэй холбоотой асуудлыг шинээр нарийвчлан оруулж өгч байгаа нь зөв. Гэхдээ хөдөө орон нутагт мэргэжлийн бус хүмүүс галт зэвсэг хэрэглэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “
Нэг талаас хүний эрхийг хамгаалж, баталгаажуулах нөгөө талаас хууль сахиулах үйл ажиллагаанд оролцож буй байгууллагын ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах ёстой. Аль алийг нь тэнцвэртэй байлгах үүднээс хуулинд ямар зохицуулалтыг хийж өгсөн бэ?
Гишүүд асуулт асуусны дараа хуультай холбоотой зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураалт явуулах гэсэн боловч ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдааныг завсарлууллаа.