2016.04.27

Бие даагч хүний үүргийг нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө ажилласан

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

УИХ-д бие даагчаар нэр дэвшин ажиллах боломж хэр байдаг юм бэ?

Бид  бие даагчид яаж  УИХ-д ажиллаж болох вэ гэдэг чиг хандлагыг дараа, дараагийн бие даагч нарт тогтоож өгсөн гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зарим үед бидний рейтинг улс төрийн намуудаас өндөр байсан. Энэ бол нийгэм бидний ажлыг үнэлсэн гэсэн үг. УИХ-д нийгмийн аль ч салбарын хүн байх ёстой. Бие даагч хүний үүргийг нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө л ажилласан.  

Энэ УИХ-ын хугацаа дуусах хүртэл “Бие даагч гишүүн” гэсэн статустай хэвээр байх уу?

Тийм хэвээр байна. Бид нэгэнт хамтарч ажиллах статуст нэгдсэн учир үлдсэн хугацаанд хамтарч ажиллана.

Шинэ хуулиар эрх баригч хүчин бие даагчид гарч ирэх хууль эрх зүйн орчинг хавчсан. Тиймээс бидний дэмжигчид бие даагчид шийдвэр гаргах түвшинд цөөнх байна. Дэмжигчдийн дуу хоолойг олонх байх түвшинд илэрхийл гэдэг санал тавьсан. Тэр талаасаа бид намын тавьсан саналыг хүлээн авч тодорхой асуудлуудад хамтрахаар болсон.

       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү