2016.04.26
Жагсаалтын 28 мандат хүчингүй болно
Жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хүлээж авахаар санал нэгджээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цэцийн дүгнэлтээр жагсаалтын 28 мандат хүчингүй болж байна.
Тийм болохоор 26 тойрогтоо хувааж, орон нутагт 1,1 мандат, УБ хотын зургаан тойргийн томоохон хоёр дүүүрэг СХД, БЗД-үүдэд хоёр мандат, бусад дүүргүүдэд нэг, нэг мандатыг нэмэх нь зүйтэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Үндсэн хуулийн цэц нэгэнт ийм шийдвэр гаргасан тохиолдолд АН-ын бүлэг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр намын жагсаалт байхгүй болно гэсэн үг.