Цэц шийдвэр гаргахдаа нийгмийн сэтгэл зүйг дагачих шиг боллоо
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын с а й д С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн буюу пропорционалийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихлаа. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Парламентын зүй ёсны хөгжил талаас харах юм бол энэ ухарсан алхам. Ер нь тэгээд сонгодог парламентын хэлбэр рүү явъя гэж байгаа бол бид одоо ухралт л хийлээ шүү дээ. Шууд сонгох гэдэг ойлголтыг зөв ойлгох ёстой. Би өөрөө ямар нэгэн байдлаар жагсаалт руу орох гэсэндээ үүнийг яриагүй. Би тэртэй, тэргүй тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө. Сонголтоо бол манай сонгогчид л хийх байх. Миний хувьд ирээдүйд парламентыг зөв төлөвшил рүү нь явуулах ёстой гэж боддог. Зөв төлөвшүүлсэн мэргэжлийн парламентыг бий болгох ёстой.
Тэрнээс хэн дуртай эрээвэр хураавар хүмүүс гүйж орж ирээд хэлэх, хэлэхгүи үгээр ярьдаг газар бол парламент биш шүү дээ. Парламентын засаглалтай улс орны гол юм нь УИХ-ын гишүүд хэрмэдлэгчадвартай, бэлтгэгдсэн байна төдий чинээ тэндээс тийм чанартай сайн хуулиуд гардаг. Тэнд илүү өндөр хариуцлага үүрэг ноогддог. Эргээд харахад манайд өнөөдөр парламент төлөвшиж чадахгүй байна шүү дээ. Төлөвшиж чадахгүй байгаагийн гол юм нь сонголтын асуудал байна. Үнэхээр зөв хүнээ сонгож чадаж байна уу гэдэг маш чухал асуудал болж байна л даа.
-Сонгодог парламент гэдгийгээ тодруулахгүй юу?
-Уг нь парламентын жинхэнэ гишүүд бол пролорционалиар сонгогдсон, мэргэшсэн маш өндөр чадавхтай хүмүүс байх ёстой юм. Тэр хүмүүсийг төлөвшүүлдэг, бэлтгэдэг газар нь институцийн хувьд улс төрийн намууд юм л даа.
Намууд өөрсдийн маш сайн сургаж бэлтгэсэн хүнээ парламентад дэвшүүлдэг. Эргээд үйл ажиллагаанд нь нам институцийн хувьд хариуцлага хүлээдэг. Намтай хариуцлага тооцохыг сонгогчид сонголтоороо хийнэ. Сайн байх юм бол тэр нам ялалт байгуулаад яваад байна. Муу байвал ялагдаад улс төрийн тавцангаас буудаг. Ийм тогтолцоо руу бид явах ёстой байтал өнөөдөр хувь хүн эонхилсон парламент руу явж байна.
Ингэхээр парламентын үүрэг хариуцлага гэдэг юм байхгүй болчихож байгаа юм Жишээ нь одоо нэр дэвшилтийн процессыг харахаар бие даагч 90 хүн дэвшиж байна гэнэ. Арван хэдэн нам, эвсэлтэйгээ харьцуулаад харахаар бие даагчдын дэвшиж байгаа тоо нь давчихсан байж байна. Хэн нэр дэвших нь тухайн хүний эрхийн асуудал. Үндсэн хуулиар олгогдсон эрх бол сонгогдох, сонгох эрх чөлөө шүү дээ. Гэхдээ энд бас улс орныхоо хувь заяа ирээдүйг зөв харах ёстой. Тэр утгаараа би ярьж байна. Түүнээс биш заавал парламентад тэр сонгогдох хэрэгтэй. Харин тэр байж болохгүй гэсэн юм ярих гээгүй шүү.
-Үндсэн хуулийн Цэц 2012 онд их суудлын хуралдаанаараа намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хуулийн зүйл заалт өөрчлөгдөөгүй байхад одоо зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихлаа?
Үндсэн хуулийн Цэцийншийдвэрүүдэд эргэж буцсан сүүлийн шийдвэрээ үгүйсгэсэн ийм байдал ажиглагдаж байна л даа
-Энэ шийдвэрт хоёр том намын захиалга орчихлоо гэсэн хардлага байна?
-Захиалаад байх шаардлага алга байна шүү дээ. Аль ч намын лидерүүд дотор үүнд төдийлөн дуртай хүн алга байна. Би бол Цэц шийдвэр гаргахдаа хоёр намын хуйвалдаан гэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүйн шаардлагыг дагачихав уу даа гэж харж байгаа. Улс төрийн намууд хариуцлагагүй байсан. Улс төрийн намуудын нэр хүнд унасан. Нийгэмд УИХ- ын гишүүдийг шууд сонгох гэсэн эрмэлзэл, улс төрийн намуудын гүйцэтгэж байгаа үүргийг үгүйсгэсэн хандлага хүчтэй байсан учраастүүнийг дагасан олон түмэнд таалагдах гэсэн шийдвэр гаргачихлаа. Түүнээс намуудын захиалгаар биш.
-АН, МАН-ын УИХ дахь бүлэг хуралдаад Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаа мэдэгдсэн. Тэгэхээртойргоо хэрхэн байгуулах бол гэсэн хүлээлт үүсч байна. Том, жижиг аль мажоритараар явах бол?
-Хэрвээ УИХ-ын чуулганаар олонх хүлээж авъя гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо гээд холбогдох байнгын хороод яг тэр хуульд нийцсэн өөрчлөлтөө оруулахын тулд ажлын хэсгийг яаралтай байгуулна. Тэртэй, тэргүй бид ямар огт мэдэхгүй юм хийх гэж байгаа биш. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал томсгосон 76 тойрог эсвэл жижиг 76 тойрог руу л орно шүү дээ. Үүн дээр намуудын ажлын хэсэг гарч зөвшилцөх байх. Ингээд намууд зөвшилцөөд жижиг, том мажоритар байхаа шийдчих юм бол угаасаа урьд нь хэрэглэж байсан хуулиуд нь бүгд бичээстэй бэлэн байгаа юм чинь аль тохирсныг аваад баталгаажуулаад явчихна шүү дээ.
-Жижиг 76 тойргоор явуулах болбол мөнгөний сонгууль болно гэлцэж байна?
-Угаасаа ч хуучин жижиг 76 тойрог байхад тийм л байсан шүү дээ. Гэхдээ би нэг зүйлд найдаж байгаа. Сонгуулийн хуульд хатуу хориглосон заалтууд оруулсан шүү дээ. Хэрвээ санал худалдан авах, соёл урлагийн үйлчилгээ явуулах, мөнгө тараах зэрэг үйлдэл гаргах юм бол нэр татах хүртэл арга хэмжээ тооцно гээд хуульчлаад өгчихсөн. Энэ хуулийн хатуу хориглосон заалтууд их хэмжээний мөнгө, эд материал тараахыг зогсоох байх гэж найдаж байгаа.
-АН, МАН-ын гишүүд уулзаж аль тойргууд дээр мандатын тоог хэдээр нэмэх вэ гээд ярилцаж байгаа гэсэн. Тэр талаар дуулсан уу?
-Улстөрчид хоорондоо янз бүрийн санал солилцох нь зөндөө л байгаа шүү дээ. Тэр бол үргэлжийн мөнх л явж байдаг. Цэцийн шийдвэр гарчихсан байгаа энэ үед хэрвээ батлагдвал ямар үр дагавар гарах вэ, яаж шийдвэл зүгээр вэ гэдэг талаар би ч гэсэн зарим нэг хүмүүстэй санал солилцоод явж л байна.
-Та бол нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Өмнө нь нийслэлийн мандатын тоог хүн амтайгаа харьцуулаад нэмэгдүүлэх санаачилга гарч байсан. Одоо боломж гарч байгаа юм биш үү?
-Нэгдүгээрт, хуучин байсан мандат буцааж олгогдох байх. Хоёрдугаарт, хүн амын тоо, эдийн засгийн ач холбогдол гээд бусад шаардлагаа харгалзаад магадгүй мандатын тоо нэмэгдэж болно. Би энэ асуудлыг хоёр талтай л хардаг л даа. Нийслэл хүн амын төвлөрөл ихтэй. Тэгэхээр шударга хуваарилалтын зарчмаар харвал хүн амынхаа тоонд харьцуулсан мандатын хуваарилалтыг хийх ёстой. Гэвч Монгол Улсын онцлог нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Энэ хязгааргүй уудам газар нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд хичнээн цөөн байлаа ч төлөөллийг нь багасгаж болохгүй шүү дээ. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр уудам газар нутгийг эзэнтэй байлгаж байгаа. Ялангуяа алслагдсан сум багт амьдарч буй тэр олон түмний төлөөллийг бид жаахан давуу бай!пгах нь буруу зүйл биш.
-Та гишүүдтэй санал солилцож байна гэсэн. Гишүүд ямар хандлагатай байна?
-Тухайн хүн өөртөө ашигтай гэсэн хувилбараар ярина шүү дээ. Одоогоор өөрийнхөө байр суурийг эцсийн гээд тодорхойлчихсон хүн тааралдаагүй л байна.
-Сонгууль болох тун дөхчихсөн үед Үндсэн хуулийн Цэц ийм дүгнэлт гаргалаа. Үүнийг томоохон намууд шууд хүлээж авахаа мэдэгдэж байгаа нь зөв үү. Хүлээж авахгүй байх боломжтой шүү дээ?
-Цэцийн хандлагыг харахад Цэц их суудлаараа хуралдсан ч энэ шийдвэрээ хамгаална. Өмнөх практик нь тийм байдаг л даа. Дунд суудлаараа шийдсэн бол их суудлаараа баталгаажуулдаг. Дунд суудлынхаа шийдвэрийг хүчингүй болгож байсан тохиолдол бараг байдаггүй юм. Тэгэхээр бидний хувьд дэмий хий горьдсон хүлээлт болох гээд байгаа хэрэг. Тиймээс үүнийгхурдан хүлээж аваад тохирсон хуулийн зохицуулалтуудыг яаралтай хийж сонгуулиа цаг хугацаанд нь эрсдэлгүй явуулах арга замаа бодох нь зөв гэж харж байгаа.