Л.Болдын удаах тэсрэлт
2016.04.07

Л.Болдын удаах тэсрэлт

УИХ-ын гишүүн Л.Болд сүүлийн хоёр ч парламентын бүрэн эрхийн хугацаанд тусгаар тогтнолын яамд гэгддэг Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамыг удирдсан бодлоготой, болгоомжтой улстөрчдийн нэг.

Дотоодын улс төрийн хэрүүлд төдийлөн татагдан ордоггүй, хэл үгнээсээ болж ороогдоод байдаггүй “чимээ багатай” энэ улстөрч хурдан явахыг биш хол явахыг илүүд үздэг гэж харагддаг. 
Тэр тэсрэмтгий хүн. Тэгэхдээ үргэлж тэсэрч, өөрийгөө шатааж явдаггүй. Хаалттай нийгмийг сөрж, ир­­гэд­­­дээ эрх чөлөөг авчирсан ардчилсан хувьсгалаар тэр нэг “тэсэрсэн” юм. 
Тэр үед Монголын оюутны холбоог удирдан хувьсгалд оролцож, ардчиллын загварыг зуралцсан. Нийгмийг хэн нэгэн биш, хэсэг бүлэг ч биш бид бүгдээрээ бүтээж, эрэг шураг нь болж оролцдог. Энэ утгаараа өнөөгийн ардчилсан нийгэм бидний хамтын бүтээл. Халтирч бүдэрсэн, онож боссон... бүхэн маань биднээс бүгдээс маань хамаарсан ч бас биднээс үл ха­­­­­маарсан. Тийм л учраас өнөөд­­­­рийн бүтээж яваа нийгэмдээ нэг хэсэг нь сэтгэл дүүрэн, нөгөө хэсэг нь санаа дундуур яваа. Ардчилал анхны загвар-зургаасаа юу­гаар яаж гажуудсаныг хэлэх, залруулах үүрэг бид бүгдийнх. Тэр дундаа ардчилсан хувьс­галын удирдагчдад арай и­лүү­­­­тэй оногдох учиртай биз. Тийм учраас тэр дахиад тэсрэв үү?!
Унаган ардчиллаа арч­лан тордох, улстөрчдийн гажуудлаас сэргийлэх зо­рил­­­гоор Л.Болд МоАН Санаа­чилга хэмээх олон нийтийн байгууллагыг санаа­чилсан гэх. 
МоАН Санаачилга бол улс төр дэх амбици биш унаган ардчиллаа хамгаалах ухамсар, үүрэг, үйл ажиллагаа гэж тэр тодорхойлж буй.