2016.04.06

Улс орон хүчээ нэгтгэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы отгон чуулган нээлтээ хийлээ.

Уг чуулганаар хэд, хэдэн чухал хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд батлах үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг эдийн засгийн холбогдолтой зургаан асуудал хэлэлцэгдэхээр байна.  

“Монгол Улс бүх  түвшинд тарж бутран, хүчээ барж байна. Гадаад нийгмийн орчин, дотоод орчин хүндэрч байгаа. Энэ үед улс орон хүчээ нэгтгэж, хохирлыг хүндрэл багатай даван туулах шаардлагатай байна” гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэллээ.