2016.04.04
С.Ганбаатарын ЕС-д өгсөн хариу
Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болсон “Монголын эдийн засгийн чуулган 2016”-г нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх үеэрээ “Босоо Ганбаа ч хэвтээд өглөө” гэх үгийг хавчуулж, амжсан.
Энэ үгэнд хариу болгож УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад захидал бичжээ. Түүнд “Босоо хүнийг хэвтүүллээ гээд хэвтсэн эдийн засаг чинь босчихно гэж эндүүрээ юу” гэх тайлбар ч хийсэн байна.