Өр тавьдаг биш, өөрсдөө хийдэг бодлого бидэнд хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.03.24

Өр тавьдаг биш, өөрсдөө хийдэг бодлого бидэнд хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүнийхээ хувиар “21:100” үйлдвэржиптийн бодлого дэвшүүлж байгаа аж. Уг бодлогын гол зорилго нь хүнд болон уул уурхайн үйддвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөнгөн үйлдвзрлэлийн салбарыг  хөгжүүлэхэд чиглэжээ. Жишээ нь, цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах боддого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон.

Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, “21:100” хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргажээ. Бодлогыг “21:100” гэж нэрлэсэн нь учиртай аж. 21 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа хөнгөн үйпдвэрүүдийн паркуудтай болох зорилт гэнэ. Харин 100 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэрүүдтэй болсон байх зорилтыг нэрлэжээ. 2021 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой болох юм.

Тиймээс хөнгөн үйлдвэрийг аймаг бүрт хөгжүүлснээр эдийн засгийн тусгаар тоггнолоо олж чадна гэж үзжээ. Манай улс нийт хэрэгцээнийхээ 88 орчим хувийг импортоор авч, мах, гурил, ногоо зэрэг дөнгөж 12 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ургамлын тос, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, гутал хувцас гэсэн таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авахад жилд 468 сая ам.доллар зардаг.

Энэ нь “Чингис” бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг монголчууд гадагшаа гаргаж байна гэсэн үг. 56 сая малтай Монгол малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэх атлаа гаднаас сүү авч ууна гэдэг эмгэнэл гэж С.Бямбацогг гишүүн хэлсэн юм. Тэрбээр ‘‘Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгой л гэжшуурснаас хөнгөн үйлдвэрийн салбарыг мал аж ахуй газар тариалангийн бэлэн түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх асуудлыг орхисон. Тийм учраас өр тавьдаг биш, өөрсдөө хийдэг, хот хөдөөгөөрөө ялгардаг биш хотол олноороо хөгждөг Монгол болохын төлөө энэ бодлогыг дэвшүүлж байна” гэлээ.