Энэтхэгийн Бихар мужийн парламентын бүх гишүүд архи амсахгүй гэж тангараглав
2016.04.06

Энэтхэгийн Бихар мужийн парламентын бүх гишүүд архи амсахгүй гэж тангараглав

Энэтхэгийн Бихар мужид согтууруулах ундаа худалдах, хэрэглэхийг бүрэн хориглов. Үүнтэй холбоотой хуулийн төсөлд тус мужийн тэргүүн сайд Нитиш Кумар гарын үсэг зуржээ. Сонгуульд өрсөлдөж байхдаа тэр гэрийн нөхцөлд архи нэрэхийг хориглох тухай амлаж байв. Сайд болсныхоо дараа тэр Бихар мужид согтууруулах ундааг хагас жилийн туршид аажмаар хориглохоор шийджээ. Гэхдээ хүлээж тэвчсэнгүй, “нийгэмд агуу өөрчлөлтийг хийх цаг боллоо” хэмээн согтууруулах ундааг бүрэн хориглох шийдвэр гаргажээ.

Ийм шийдвэр гаргах болсон нэг том шалтгаан нь архи нэрэхийг хориглосны дараа түүнийг дэмжсэн захидлууд олноор ирэх болжээ. Захидлыг голдуу нөхөр нь архи их уудаг эмэгтэйчүүд бичжээ. Түүнээс гадна мужийн парламентын 243 гишүүн бүгдээрээ архи уухгүй гэсэн тангараг өргөжээ.

Шинжээчдийн тооцож буйгаар уг хуулийн хэрэгжилтийг хангахад Энэтхэгийн хамгийн ядуу мужийн нэг гэгддэг Бихарын төсвөөс 50 тэрбум рупий буюу 725 сая ам.доллар шаардлагатай болно. Үүнээс өмнө Энэтхэгийн чинээлэг мужууд болох Куджарат, Керала зэрэг мужид согтууруулах ундааны худалдаа, хэрэглээг хориглосон ажээ.