МоАХ-ныхон хөдөлж эхэлжээ
2016.03.25

МоАХ-ныхон хөдөлж эхэлжээ

УИХ-ын  гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга болон түүний туслахуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, заримыг нь цагдан хориод буй. 

Тэгвэл эл асуудалтай холбогдуулан МоАХ-ны салбар зөвлөлүүдээс мэдэгдэл гаргаж, Х.Баттулгын талд бат найдвартай зогсоно гэдгээ мэдэгджээ. 

Тухайлбал: Ховд аймгийн МоАХ-ны мэдэгдэлд "Ардчилсан Монгол Улсад шүүхийн шийдвэрээр нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр хувь хүний нэр хүндийг гутааж буй үйл явдлыг таслан зогсоох ёстой" гэжээ. 

Харин Баянзүрх дүүргийн МоАХ-ны салбар зөвлөл мэдэгдэлдээ "Сайншанд үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын бодлогыг санаатайгаар саатуулан дарах бусармаг явдлаа нуун хаацайлах зорилгоор МоАХ-ны дарга Х.Баттулгын нэр хүндийг гутаан доромжлохоор улайрч байгааг бид эрс эсэргүүцэн, эх орноо хамгаалан тэмцэхээ мэдэгдье" гэсэн байна. 

Мөн Сүхбаатар дүүргийн МоАХ-ноос мэдэгдэл гаргаж, үндэсний эрх ашгийн төлөө улс төр, эдийн засагт үүсч буй зөрчил, үл ойлголцлыг арилгахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгджээ.