2016.03.24

Хотын хоёр талд авто худалдааны төв байгуулах санал тавина

МАН-ын гишүүд “Да хүрээ” худалдааны төвд ажиллалаа.

Энэ үеэр иргэд авто худалдааны цогцолбор руу нүүх асуудлыг түлхүү хөндсөн байна. Мөн хотын захад үйл ажиллагаа явуулдаг жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын тухай хуулиас үүдэн хүндрэл гарч байгаа талаар ярилцжээ.

МАН-аас автомашины борлуулалт, засвар үйлчилгээ түүнийг дагасан 30 гаруй мянган хүний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар хотын даргад танилцуулахаа мэдэгдлээ. Мөн хотын хоёр талд авто худалдааны төв үйл ажиллагаагаа явуулах санал тавихаар болсон байна.