2016.03.24

Монголоо аврах цаг боллоо

МАН-ын “Монголоо аврах цаг боллоо” уулзалтыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт  “2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-ын нам цөөнхи болж сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд дөрөв жилийнхээ нүүрийг үзэж байна. 2012 онд Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдрал ямар байсныг та бүхэн эргэн нэг дурсахад хүн бүрийн санаанд тодхон байгаа байх. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэгтэй ч харьцуулан бодож байгаа биз. 

Өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлэг эрх баригчдын  зөвийг дэмжиж, бурууд нь хазаар болж, зөвд нь ташуур болсоор ирсэн.

УИХ-ын гишүүн МАН-ын дарга М.Энхболд “Бид Өршөөлийн хуульд авлигал, албан тушаалын хэргийг хамруулахгүй гэдэг хатуу байр суурийг баримталж байж Өршөөлийн хуулинд хамруулахгүй гаргаж чадсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хамруулахгүй гэдэг байр суурийг баримталж хуулийг хоёр ч удаа Засгийн газарт буцааснаар төрийн албан хаагчид тус хуульд хамрагдахгүй болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголчуудын бодлогогүй авсан өр зээлийг юугаар төлөх вэ гэхээр өвөг дээдсийнхээ амь насаараа хамгаалж бидэнд үлдээсэн газар нутгаар л төлнө. Ийм эмгэнэлтэй ирээдүй бидний өмнө ирээд байна. Тиймээс бид ийм буруу үйл ажиллагааг зайлшгүй таслан зогсоох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “30 үхэртэй байсан айл гуравхан үхэртэй үлдсэн тухайгаа ярьсан. Малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ маш их унаж байна. Малчдын хөдөлмөр үнэгүйдсэн.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Малчдын зээлийн хүүг 29 хувиас 10 хувь болголоо гэлээ. Ам ажил хоёрын зөрүү ийм л байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Чингис бондын зарцуулалтын талаар олон иргэд асууж байна. Чингис, Самурай бондуудын цаана маш их алдаа дутагдал, завхрал гарсан.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Залуучуудад их халтай Засгийн газрын үе боллоо. Биднийг дараагийн олон жилүүдэд төлөх маш их хэмжээний өртэй болгосон. Энэ өрийг бидний хүч хөдөлмөр, татвар ажлын үр дүнгээс л улс төлнө.

     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү