2016.03.25

Хот шийдвэрээ эргэн харах байлгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

Улаанбаатар хотын газар төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцаад ирлээ. Нөхцөл байдал ямар байна вэ?

Бид иргэдийн хүсэлтээр очиж уулзалт хийсэн. Да хүрээ зах болон Кемпински зочид буудлын ойролцоо уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтаар хоёр том сэдэв хөндөгдлөө. Да хүрээ захын хувьд нүүлгэх асуудал, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай ярьсан. Шар хадны орчмын авто худалдааны захуудыг нийслэлээс баруун тийшээ нүүлгэнэ гэж яриад нилээн хугацаа өнгөрсөн. Харин саяхан энэ асуудлыг дахин хөндөж ирэх сарын 15-наас өмнө нүүлгэх шийдвэр гарсан байна лээ. Худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэх газрын хувьд хүйтэн, алслагдмал, Цэвэрлэх байгууламжийн хортой муу үнэр үнэртдэг газар. Мөн тухайн газарт дэд бүтэц нь хийгдээгүй. Тийм учраас нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй. Захыг түшиглэн ажиллан, амьдарч буй 12 мянга гаруй иргэн бий.

Хот үүнийг далимдуулан бизнес хийж байна гэсэн шүүмжлэл бий?

Янз бүрийн хардлагууд бий. Хот шийдвэрээ эргэн харах байлгүй гэж бодож байна. Дэд бүтцийн асуудал нь шийдэгдчихвэл шинэ зах дээр очих хүмүүс нь очиг. Харин хуучин байрандаа бизнесээ явуулна гэж төлөвлөж буй хүн нь үлдсэн ч болно. Өрсөлдөөн явагдаж орлого ихтэй газраа л үйлчилгээгээ явуулах боломжтой.

                         Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү