Автомашины худалдаа эрхлэгчдийн үгийг сонсов
2016.03.25

Автомашины худалдаа эрхлэгчдийн үгийг сонсов

Автомашины худалдаа эрхлэгч болон түрээслэгч, үйлчилгээ эрхлэгч нарын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Бат- Амгалан тэргүүтэй хүмүүс өчигдөр уулзлаа.

Баянзүрх дүүргийн 9, 17, 19 дүгзэр хорооны иргэд амьжиргаанаасаа салж, үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдэж тоосго, шороо болох гээд буйгаа төр засгийнханд өнгөрсөн хэдэн жил хэлээд хэн ч сонсоогүй учраас ийн МАН- ын бүлгийнхэнд ханджээ. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансрын тойргоос эхлээд Шархад хүргэл ойролцоогоор 30 орчим мянган иргэн тэнд худалдаа эрхэлж, аж амьдралаа төвхнүүлсэн гэсэн тоог мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Тэд “Да хүрээ” захыг тойроод том, жижиг найман зах үйп ажиллагаа явуулдаг гэнэ.

Тэндээс ойролцоогоор 12 мянга гаруй иргэн шууд амьжиргаагаа залгуулдаг юм байна. Хүн амаараа нийслэлд тэргүүлдэг Баянзүрх дүүргийн гол худалдааны төв бол “Да хүрээ” болон түүнийг тойрсон худаддааны төв, захууд юм. Тэдний үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс шууд зогсоож 22- ын товчооны орчимд барьж буй “Автомашины цогцолбор”-т шилжүүлэх шийдвэрийг хотын мээр Э.Бат-Үүл гаргасан Худалдаа эрхлэгч, түрээслэгч эл шийдвэрийг тууштай эсэргүүцнэ гэж мэдэгдлээ.

Тиймээс хотын мээр Э.Бат-Үүл амьдралд  нийцэхгүй шийдвэрээ эргэн харж автомашины худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хэвийн амьдралыг хангахыг олон хүн хүсч байлаа. Тэд төр засгаас  ажлын байр нэхэж, цалин хангамж хүсээгүй. Өөрсдөө ажлын байр бий болгож,  амьдралаа төр засгийн ямар ч дэмжлэг, туслалцаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тус болохгүй бол бүү гай бол гэгчээр тэд  “бусдын бизнест бүү гар дүр” хэмээн сануулж, Э.Бат-Үүлийн  гаргасан 190 тоот захирамж,  Нийслэлийн ИТХ-ын 29дүгээр тогтоолоор батлагдсан  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах  хүсэлтээ хэлсэн юм.