Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2016.03.24

Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өргөдөл гаргах нь

 

                       2016.03.23                                                                                       Улаанбаатар хот  

Готов овогтой Түвшинжаргал миний бие 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 166 дугаар зүйлийн 166  заалтаар тус тус зүйлчлэгдэн тус хорих ангид цагдан хоригдсон. 

 

Миний бие 2010 оноос хойш УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа хийж байсан удаагүй, түүнийг эх орны хөгжил, эдийн засгаа тогтворжуулах, хүчирхэгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэхээр санаачилсан олон төсөл хөтөлбөрийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилласан.  

Одоогийн миний цагдан хоригдсон, дээрх Эрүүгийн хуулийн зүйл заалтаар тулгасан гүтгэлэг нь Тавантолгойн ордыг өөрийн болгох гэсэн бүлэглэл нь төрийн эрх баригч хүчний байгууллагуудад хэрхэн нөлөөлж байгааг бодитоор харж байна. 

Г.Түвшинжаргал би бага насны 2 хүүхэдтэй, том охин 9 настай, бага хүү ой 7 сартай, хөхөөр хооллодог, одоогийн байдлаар өвчтэй асран халамжлах хүн шаардлагатай байна. Иймд дээрх тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. 
   

Уг хүсэлтийг хүлээн авна уу. 

Өргөдөл гаргасан Г.Түвшинжаргал