
АССА-ийн менежертэй хийх уулзалтанд урьж байна
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн урилгаар АССА-ийн Азийн бүсийн бизнес, хамтын ажиллагааны менежер Аlех Foong Chee Weng 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирж АССА-ийн олон улсын туршлага, хамтын ажиллагаа, шинээр суралцагчдад хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг олгох асуудлуудын талаар уулзалт, дэлгэрэнгүй танилцуулга зохион байгуулахаар боллоо.
Танилцуулга 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагт ММНБИ-ийн 4 давхарт болох тул аудиторууд, мэргэшсэн нягтлан бодогчид, нягтлан бодогчид, мэргэжилтнүүд, сонирхогчид та бүхнийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70115758 утсаар лавлаж, урьдчилан бүртгүүлнэ үү. Танилцуулга үнэ төлбөргүй.