Зарим их, дээд сургуулийг цэгцлэхийг хүсчээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2016.03.14

Зарим их, дээд сургуулийг цэгцлэхийг хүсчээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр энэ удаад аймгийнхаа бүх сумдаар тойрч ажиллан намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиуцыг орон нутгийн иргэдэд танилцуулах аж. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай, Хамтын тэтгэвэр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг хуулийн талаар Дөргөн, Чандмань, Зэрэг, Дарви, Цэцэг сумын Хөшөөт багийн иргэдэд танилцуулжээ.

Орон нутгийн иргэдийн хувьд Ховд аймагг хийсэн бүтээн байгуулалт, цаашид хийх томоохон бүтээн байгуулалтын талаар асууж тодруулж байв. Энэ үеэр нутгийн иргэд Монголын телевизүүд зөрүүтэй мэдээлэл өгдөг нь толгой эргүүлэхэд хүргэж байна. Ялангуяа Монголын үндэсний олон нийтийн телевиз сар бүр татвар авдаг. Гэтэл орон нутагт амьдарч буй бидэнд хангалтгай мэдээлэл өгч чадахгүй байгааг дамжуулж өгөхийг хүсчээ. Түүнчлэн чанартай, чанаргүй их дээд сургуулиуд олон байна. Сургалтын төлбөр авч бизнес л хийж байвал сурлагын чанар, суралцагчийн ахицыг боддоггүй. Тиймээс төр төмөр нүүрээ харуулаад заримыг нь цэгцэлж өгөхийг хүссэн байна.