Ховдод шатахууны үнэ 180-400 төгрөгөөр буурлаа
2015.12.08

Ховдод шатахууны үнэ 180-400 төгрөгөөр буурлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Шийдлийн цаг" уулзалтын үеэр Уул уурхай сайд болон холбогдох агентлагийн удирдлагад алслагдсан аймгуудын шатахууны үнийг ижил түвшинд хүргэж, буулгахыг үүрэгдсэн.

Тэгвэл энэ үүрэг ажил хэрэг болж эхэлжээ. Тухайлбал Ховд аймагт шатахууны үнийг 180-400 төгрөгөөр бууруулсан байна. 

А80 бензин 1760 төгрөгөөс 1580, А92 бензин 2090 төгрөг байснаа 1690, дизель түлш 2090 төгрөг байснаа 1820 төгрөг болгон бууруулсан байна. Ингэснээр Ховд аймаг дахь шатахууны үнэ Улаанбаатар хотоос 30 төгрөгийн зөрүүтэй боллоо.