Ховд аймаг 16 сумтай түүнээс 13 нь хатуу хучилттай замаар холбогдсон
“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочиноор УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогтыг урилаа.
Та тойрогтоо өнгөрсөн хугацаанд хэр ажил хийж чадсан бэ? Санасан төлөвлөсөн ажлаа хийж чадсан уу?
-Тойрогтоо байнга очиж ажилладаг гишүүдийн нэг. Яг сонгогдсоноос хойш хэдэн удаа очсон юм бүү мэд тоогоо алдсан. Сум орон нутагт тулгамдаж байгаа асуудал юу байна. Хөрөнгө оруулалтын ямар арга хэмжээ байх шаардлагатай байна. Аймгийн хэмжээнд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэх мэт асуудлаа эрэмблээд ажилладаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ховд аймагт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт орсон.
Ер нь бол Улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байгаа боловч Ховдод хөрөнгө оруулалт сайн хийгдсэн. Аймгийн хэмжээнд маш их зам баригдсан. Манай аймаг улсын хэмжээнд нутаг дэвсгэр дээрээ хамгийн их замтай аймагт ордог. Ховд аймаг 16 сумтай түүнээс 13 нь хатуу хучилттай замаар холбогдсон. Аймгийн төвд дэд бүтэцийн асуудал нилээн сайн шийдэгдэж байгаа. Аймгийн тохижилтийн ажил сайн хийгдсэн.
Дулааны хоёр цахилгаан станцтай болсон. Энэ нь аймгийн халаалтын асуудалд эрс өөрчлөлт гарсан. Манай аймаг сүүлийн 10-аад жил хүйтэн хөлдүү өвөлждөг байсан бол дулааны станцын хоёр эх үүсвэртэй болсноор дулаан хангамжийн тал дээр айлтгүй болсон. Станц бариснаар аймагт цаашид хэдэн мянган орон сууц барьсан ч айхааргүй боллоо.
Газар доогуурх инженерийн шугам сүлжээгээ бүрэн хийж авсан. Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил сайн хийгдэж байгаа. Энэ жилийн тухайд л гэхэд 700 гаруй айлын орон сууц ашиглалтад орж байна. Энэ бол бүтээн байгуулалт хэр өрнөж байгаагийн тодорхой жишээ гэж хэлж болно.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/