Х.Болорчулуун, Г.Уянга, Ц.Даваасүрэн нарын гишүүд орон нутагт ажиллалаа
Монгол Улсын их хурлын гишүүн Х.Болорчулуун, Г.Уянга, Ц.Даваасүрэн нар эдгээр өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна.
Тэд өнөөдөр Матад суманд ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар гишүүд нутгийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.
Тодруулбал гишүүд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гол гол хууль болон Халхголын чөлөөт бүсийн асуудал, газрын тосны асуудал гээд иргэдийн хамгийн ихээр сонирхож байсан асуултад хариулт өгсөн юм.
Харин тус сумын иргэд их хурлын гишүүд олноороо ирсэнд ихээхэн талархаж байгаагаа дуулгаад тэднийг сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж байгаад нь талархаж байгаагаа хэлж байлаа.
/МҮОНТВ/