Ховдод АИ 92 бензин 1690 төгрөг боллоо
Баян-Өлгий, Ховд аймгуудад шатахууны үнийг хямдрууллаа.
Ингэснээр баруун захын гурван аймаг буюу Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн иргэд ижил үнэтэй шатахууныг хэрэглэж эхэлжээ.
Баян-Өлгий аймагт дизель түлш 1830 төгрөгний ханштай байсан бол импортын татварыг Засгийн газраас тэглэснээр 1790 төгрөг болж төвийн бүсийн үнэтэй ойролцоо үнэтэй боллоо.
УИХ-ын гишүүн А.Бакей “Бүх барааны 30-40 хувь нь шатахуун, тээврийн зардал байдаг. Төдий чинээгээр ард түмний амьжиргаанд шууд нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас ийм шийдвэр гаргасан нь онцгой ач холбогдолтой гэлээ.
Харин алслагдсан бүс нутгуудаас хамгийн өндөр үнэтэй шатахууныг Ховдчууд хэрэглэдэг. АИ 92 бензин 2090 төгрөгийн үнэтэй байсан бол үнэ бууруулах арга хэмжээ авснаар 1690 төгрөг болсон байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ижил цалин халамж, тэтгэвэр тэтгэмж авдаг хэрнээ нийслэлээс 400 гаруй төгрөгөөр өндөр үнэтэй бензин шатахуун хэрэглэж ёстой юм бэ гэдэг асуултыг иргэдийн зүгээс байнга тавьж байсан” гэсэн юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү