Зөвшилцөж байна
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.02.19

Зөвшилцөж байна

Ээлжит бус чуулганыг зарлахдаа УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн учраас хуралд оролцохгүй гэсэн тайлбарыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байгаа. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудал хууль зөрчиж байна гэж үзэж буй.

Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийг бүрдүүлж байгаа МАХН-ынхан Шадар сайдаар Н.Энхбаярыг томилох асуудлыг шийдэхгүй байна гэж үзэн  ээлжит бус чуулганд оролцохгүй байна.  

Мөн олонх ирцээ бүрдүүлэхийг шаардаж байгаа. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулахад “Манай намын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилцөл хийж байгаа. МАН-тай ч урт хугацаанд зөвшилцөж байна, МАХН-тай ч мөн олон жил зөвшилцөж яваа. Өнөөдөр ч зөвшилцөл хийгдэж байна. Хамгийн харамсалтай нь, Дэгийн хууль зөрчсөн асуудал ярьж байгаа. УИХ-ын даргын захирамж гарсан бол гишүүд хуралд суух үүрэгтэй. Даргын зөвлөлийн хурал зөвшилцлийн хүрээнд явагддаг. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас гарсан. УИХ-ын дарга өөрөө дураараа асуудлыг тавьсан гэж яриад байгаа нь худал” гэлээ.