АН Засгийн газраа авч үлдэхийн тулд сандраагүй, бүлэг дотроо шийдвэрээ гаргачихсан байсан
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.02.03

АН Засгийн газраа авч үлдэхийн тулд сандраагүй, бүлэг дотроо шийдвэрээ гаргачихсан байсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Засгаа авч үлдэхийн тулд АН нэлээд хүчин чармайлт гаргаж нэгдмэл байж чадлаа гэх боловч нөгөө талдаа МАН-тай олон зүйл дээр тохироо хийсэн гэх хар төрүүлээд авсан?

-Нэг ёсондоо Засгийн газраа авч үлдэхийн тулд их сандарлаа гэсэн үг үү. Тийм юм бол байхгүй шүү дээ, ерөөсөө. Яагаад вэ гэвэл хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг шиг хаширсан улсууд гэвэл Ардчилсан намынхныг л хэлж таарах байх. Өмнөх Засгийн газраа дотроосоо, доторх асуудлаа нэгтгэж чадаагүйгээс унагасан нь үнэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагааснаас хойш бид энэ асуудлыг бүлэг дотроо ярьж тунгааж, шийдвэр гаргачихсан байсан учраас сандраад байх зүйл болоогүй. АН-ын гишүүд санал нэгдээд ийм асуудлыг дахиж гаргахгүй гэчихсэн болохоор үүн дээр ямар нэгэн зүйл болоогүй юм. Түүнээс биш ямар нэгэн арга хэмжээ авч, тэрнийг тэгнэ, энийг ингэнэ гэсэн тохироо наймаа огт хийгдээгүй. Бүлгийн гишүүдэд ийм асуудлыг хэлэлцэх гэж байна хэмээн зар тараасан учраас бүгд хүрэлцэн ирсэн. Хамгийн сүүлд Х.Баттулга орж ир ээ биз дээ. Х.Баттулга үдээс хойшхи хуралдаанд оройтож орж ирсэн болохоос биш өглөө ирчихсэн байсан.

-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба намынхаа даргын дарамт шахалтаас үүдэж, намын санхүүжилтээ босгох гэж яваад хэрэгт орчихлоо гэж ярьсан нь олон хүний анхаарлыг татлаа. Тэрээр энэ асуудал зөвхөн МАХН-д биш бусад намуудад ч тулгардаг том асуудал гэж ярьсан?

-Тэр хүний ярилцлагыг би үзээгүй. Гэхдээ тийм яриа ярьсан гэдэг шум сонссон. Тэр хүний нам дээр тийм юм болсон юм байлгүй дээ гэхээс өөр юу хэлэхэв. Манай намын хувьд гишүүн болж байгаа тухайн хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр л орж ирдэг. Аль намыг сонгох нь тэр хүний эрхийн асуудал. Нэгэнт тэр хүн сонголтоо хийж хамт олны дунд орж байгаа бол нийтлэг үүрэг даалгаврыг биелүүлж л таарна. Анхан, дунд, дээд гээд шат шатандаа даалгавартай. Намын дээд түвшинд орж ирж байгаа хүн ямар хариуцлага хүлээх вэ гээд бүх юм тодорхой байдаг учраас манай намд тэгж ямар нэг дарамт, тулгалтад орох үндэслэл байхгүй. Өнөөдөр ч тийм зүйл байхгүй байгаа. Засгийн газрын гишүүдийг томилоход ч гэсэн бид ярилцдаг. 

Хэдийгээр сэтгүүлч, сурвалжлагч, гадны хүмүүс үүнийг “Фракц хоорондын зодоон” гэдэг боловч үнэн чанартаа бид тэр хүмүүсийг шүүрддэг. Нэг ёсондоо шүүрдээд, ярилцаад, ойлголцоод тэгж байж тавьдаг болохоос ингэвэл сайд болгоно, ингэхгүй бол сайд болгохгүй гэх дарамт байхгүй.

-Энэ бүхнээс үүдэж Улс төрийн намын тухай хуульд намуудын санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах ёстой гэсэн зүйл яригдаж эхэллээ?

-Улс төрийн намын тухай хууль Еренхийлөгчөөс өргөн баригдаад УИХ-аас буцаачихсан шүү дээ. Буцаагдсан шалтгааныг олон талаас нь ярих хэрэгтэй. Үнэхээр Улс төрийн намын тухай хууль хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. АН үүн дээр зуун хувь дэмжиж байсан. Харамсалтай нь асуудал чуулганаар ороод хэлэлцэх эсэхийг шийдэх үед зарим нэг юмнаас болоод ч гэх юм уу, тухайн үед гишүүдийн танхимаас орж, гарч байдаг тэр үе нь таараад АН-аас цөөхөн хүн кноп дарж чадалгүй өнгөрчихсөн. АН уг хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжиж явахаар яригдаад бүлгийн хурап дээрээ шийдвэрээ гаргачихсан байсан. Үүнээсээ эргэж буцаагүй гэж бодож байгаа. Хүчний харьцааг харах юм бол МАН 26-уулаа, бие даагчид, “Шударга ёс” гэж бидэнтэй хамтран ажиллаж байгаа бүлэг харин энэ удаад зуун хувь тэр талд дэрчихсан байхгүй юу. Үүнээс болж хэт тэнцвэргүй харьцаа үүсч, хуулийн төсөя буцсан. Бид хамтрагчтайгаа сайн ойлголцоогүй тал байж болох юм.

Түүнээс биш энэ хууль маш их хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо ярьж байгаа, яригдаад байгаа намын дотоод асуудлуудыг цэгцэлсэн, эрэмбэлсэн ийм л хууль байсан шүү. Намууд ямар эрх үүрэгтэй вэ, ямар хариуцлагатай вэ, намын гишүүн болбол аль местэнд очвол ямар хариуцлага хүлээх юм гээд бүх юм тодорхой болох юм.

-Уг төслийг чуулганаар хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд Үндсэн хуулийг зөрчсөн, хүнийг амьдран суугаа орон нутгийнх нь хүн амын тоогоор ялгаварлан гадуурхсан, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн төсөл гэж шүүмжилж байсан?

-3001-ээс дээш хүн амтай суманд намын хороо, намын анхан шатны үүр байгуулна гэсэн асуудал байхгүй юу. Үндсэн хуультай зөрчилдсөн гэж тэд ярьж байгаа боловч магадгүй Үндсэн хуультай зохицуулах юм байсныг үгүйсгэхгүй. Зөвхөн хэлэлцэх эсэхийг шийдчихсэн байсан бол мэргэжлийн байнгын хороод дээр орохоороо олон нийтийн санал бодол ямар байх нь вэ, төрийн бус байгууллагууд ямар саналтай байх нь вэ, улс төрийн шугамаар ажилладаг гадна дотны байгууллагуудаас ямар санал санаалчилга ирэх байсан юм. Тэгж байж энэ хууль төгс төгөлдөр болж, чуулганаар хоёр удаа хэлэлцүүлж гарах байсан шүү дээ. Тэгж чадаагүй учраас хүмүүс янз бүрийн юм ярьж байж болно.

-Энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой олон чухал асуудал байгаа ч амжихгүй нь, тиймээс ээлжит бус чуулган хуралдуулахаар болоод байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Ээлжит бус чуулган зарлахаар яригдаж байгаа зүйл бий. Мэдээж ажлаа амжуулаагүй учраас ээлжит бус чуулган зарлаж байгаа шүү дээ. Амжуулаагүй байсан шалтгаан нь саяын баахан хий хоосон улстөржилт, УИХ дээр болсон процессууд илхэн нотолж байгаа. Хэн ажлуудыг саатуулаад байгаа юм, хэн нь ажиллуулах гэж зүтгээд байгаа юм гээд бүх асуудал тодорхой харагдаж байна. Яагаад гэвэл УИХ-ын тухайн чуулганы үед хэлэлцэгдэх хууль эрхзүйн бүх бичиг баримт урьдчилаад гардаг. Жишээ нь, хаврын чуулган эхэллээ гэхэд 100 асуудал хэлэлцэхээр болж, тэрнийгээ долоо хоног бүртээ төлөвлөөд явдаг. Энэ асуудап юунаас болж гацдаг вэ гэхээр аль нэг нам завсарлага авах юм уу ирц бүрдүүлэхгүй байх зэрэг янз бүрийн асуудлаас болж хойшлогддог.

Эсвэл нэг хууль дээр хэтэрхий удаан маргах, эсвэл өөрсдийнхөө сонирхлыг оруулах гэж зүтгэснээс болоод гацдаг явдал маш их гарч байгаа учраас цаг хугацаандаа багтахгүй болж байна. Засгийн газрыг огцруулахтай холбоотой мөн Цэцтэй холбоотой зэрэг янз бүрийн асуудлуудаас болж авсан завсарлагаануудаас үүдэн төлөгдөж байсан ажлууд бүгд хойш сунасан.

Уул нь хугацаандаа дуусгавал дуусгачих боломж байна. Гэхдээ үлдэж байгаа энэ хуулиуд дээр янз бүрийн зөрчил маргаан үүсгэхгүй гэвэл хугацаанд нь дуусгаад завсарлах боломжтой. Тэгээгүй нөхцөлд зайлшгүй сунгаж ажиллах шаардлагатай байгаа учраас цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулж магадгүй шүү гэдгийг УИХ-ын дарга анхааруулсан. Тэгэхээр энэ нь УИХ-ын даргын эрх мэдлийн асуудал. Хэзээ зарлахаа тэр хүн мэднэ. Тэр зарласан үед нь бид очих л үүрэгтэйгээс хойш ээлжит бус чуулган хийгээд хэрэпүй гэж ярих шаардлагагүй. Үнэндээ оруулж ирсэн асуудлаа хэр хурдан ойлгож, ойлголцож хурдан баталж гаргах вэ гэдэг нь УИХ дахь намын бүлгүүдийн ажил байхгүй юу. Тэнд оролцож байгаа гишүүдийн өөрсдийнх нь оролцооны л асуудал байхгүй юу.

-Монголын авто замчид аравдугаар сараас хойш цалингийн бараа харсангүй, шинэ жилээ цалингүй угтсан бол одоо цагаан сараа тэмдэглэх мөнгөгүй байна гэж олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Замын засвар арчлалтын хөрөнгийг 55 тэрбум төгрөг байхаар тооцсон ч найман тэрбумаар баталсан нь байдлыг улам хүндрүүллээ гэж байна. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд яривал мэдээжийн хэрэг зам бол өөр зүйл гэдгийг олон газарт ярьж үзсэн. Зам яагаад чухал хэрэгцээтэй байдаг юм, замд яагаад тэгж их хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг юм гэдгийг одоо л ойлгож эхэлж байна, хүмүүс. Цаг хугацааны маш их ач тустай юм байна, эдийн засгийн ач холбогдол нь өндөр юм байна. Хэдийгээр эргэн төлөгдөх нөхцөл нь төсвөөс, удаан хугацааных боловч зайлшгүй хийгдэх ажил юм байна, энэ ажлын төлөө төр засаг төсөвтөө тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж байх ёстой юм байна гэж ярих юм бол зайлшгүй асуудал.

Авто замын тухай хуульд Авто замын сан гэж тусгасан. Уг сан зөвхөн авто замд зориулагдсан сан байх ёстой байхгүй юу. Өнөөдөр Авто замын сан төсвийн нэг цоорхойг бөглөдөг арга болчихсон. Тийм учраас авто замын төсвийг УИХ-ын гишүүд өөродийн үзэмжээрээ ганадаг. Тэрнээс болж авто замчид хүнд байдалд байгаа. Гэхдээ энэ цаг үед хэн хэнээ ойлгож ажиллах зайлшгүй шаардлагатай болов уу.