УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2016.01.22

АН-ын ҮЗХ-ны 46-р хурлыг Ерөнхий сайдын дараа товлон зарлана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордны Их танхимд эхлэхээр товлосон ч оройн 19:00 цагийн үед тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Ингэхдээ ирц бүрдээгүй гэгдэж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр “Шонхор” болон МоАХ-ноос бусад фракцийнхан хуралдаа ирээгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  ҮЗХ-ны 228 хүнээс дөнгөж 70 орчим гишүүн цуглаад тарсан аж.

АН-ын ҮЗХ хуралдах болсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг өргөн барьсантай холбон тайлбарлаж байсан. Тодруулбал, АН ҮЗХ-ны хурлаараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг үлдээх үү, унагах уу гэдгээ ярилцана гэцгээж байв

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: ҮЗХ-ны хурал зарлагдсаны дараахан Ерөнхий сайдын асуудал орж ирсэн. Тиймээс намын дотоод асуудлыг хойшлуулж байгаад ерөнхий сайдын асуудлаа авч гарах, асуудлаа хамгаалаад гарсны дараа ҮЗХ хуралдана. Албан ёсоор товлосон зүйл алга. Харамсалтай нь МАН тоглолт хийгээд байгаа нь ойлгомжтой байна.

Өнгөрсөн 2012 оноос өнөөдрийг хүртэл МАН-ын санаачилгаар Засгийн газрыг огцоруулах бүх ажил явж байна. Хэдийгээр Г.Уянга гэж хүний нэр дээр бичигдсэн ч гэсэн МАН-ын 13 хүний  нэр тэр дотор байгаа. Энэ бол МАН-ын гол санаачилгаар явагдаж байгаа ажил юм. Нэг удаа алдаа гаргасан тэр нь том алдаа байсан гэдгийг Ардчилсан намын бүлгийн бүх гишүүд ойлгосон. Нэг алдсан алдаагаа давтахгүй байхын төлөө ажиллаж байна. Тиймээс эргэлзэхгүй байна. Ямар ч байсан бид засгаа авч гарах, хамгаалах бүрэн итгэлтэй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс....