Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг татахаар ярилцаж байна
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өчигдөр мэдээлэл хийлээ. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэргэжлийн боловсролын салбар 14 жилийн хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг дагаж мөрдөж ирснийг дурдаад одоо цаг үеэсээ шалтгаалаад тус хуульд дараахь нэмэлт өөрчлөлтийг оруулж байна хэмээн тодотгов.
Мөн тэрбээр “Одоогоор мэргэжлийн боловсролын 87 сургуульд 45 мянган оюутан суралцаж байгаа. Сургалтын чанар, материаллаг баазыг сайжруулахад энэ хууль чиглэгдэнэ. Мэргэжлийн сургуулиудын 70 гаруй хувь нь дадлага дээр суурилагддаг тул оюутан залуучуудын дадлага хийх сонирхлыгтөрүүлж, идэвхтэй байх зорилгоор сургуулийн материаллаг баазыг аль болох нэмэгдүүлэх юм. Ингэхдээ улсын төсөвт дарамт учруулахгүйгээр сургуулиуд бие даан санхүүгийн орлого олох боломжийг нээж өгсөн.
Мөн их, дээд сургууль төгссөн залуучууд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрвөж суралцах боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд их, дээд сургуульд суралцаж буй оюутан шилжин суралцаж ингэснээр хос мэргэжилтэй болж насан туршийн боловсролыг олж авах боломжтой болж байгаа. Мөн үнэлгээний төв байгуулж байгаагаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар цөөнгүй залуучууд гадаадад сурч, ажиллаж байгаа. Эдгээр иргэд эх орондоо эргэн ирээд чадавхиа тухаи үнэмлэхээ авах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой” гэсэн юм.
Ийнхүү мэдээлэл хийснийжээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгох шалгуур нь хэр өндөр байдагбол?
-2012 оноос хойш Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгож ирсэн. Одоо бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Аж, үйлдвэрийн яамнаас зээл олгож байгаа. Харин манай яамнаас бичил бизнесийг дэмжих зээлийг олгоно. Өмнө нь 5-10 сая төгрөгийг хоёр жилийн хугацаатай өгч байсан. Одоогийн хуулиар бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулан зээл олгох юм. Ингэснээр иргэн өөрийн боловсруулсан төсөл хөтөлбөрийг төрийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлж болох боломжтой.
Ингэхдээ бид заавал 5-10 сая төгрөг гэхгүйгээр уян хатан нөхцөлөөр зээл олгож дэмжинэ. Энэ сардаа багтаагаад манай яамнаас залуусын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг нь дэмжих зорилгоор өөрсдийн тавьж буй зорилтоо зарлах юм. Залуусынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс тодорхой хэмжээний хөрөнгийн хуримтлал бий болгоно. Ингэснээр залуус маань бизнес эрхэлж өөрөө, өөртөө ажлын байр бий болгох ажил олгогч болох цаашлаад хөдөлмөрийн зах зээлд эдийн засгийн нөлөө үзүүлнэ.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн хүрээнд нэг аж, ахуйн нэгжид хэдэн төгрөгийн зээл олгох боломжтой юм?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ хуулиар эрх зүйн орчныг их уян хатан болгож өгсөн. Тухайн зээлийг олгохдоо банкуудын дунд сонгон шалгаруулалт зарладаг. Одоогийн байдлаар 13 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк болон Капитал банкаар дамжуулан олгож байгаа. Аж ахуйн нэгж, хувь иргэд уг зээлийг авч байна. Нөхцөл нь өнөөдөр хэрэгжиж байгаа дүрмээрээ явна. Зээлийг хоёр жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэйгээр олгож байгаа. Цаашид зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэх бодолтой байна. Шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг татахаар ярилцаж байгаа. Хэлэлцээр амжилттай явагдаж байна. Мөн Монгол банкнаас хөрөнгө төвлөрүүлээд түүнийгээ залуусынхаа бичил бизнест зарцуулна гэсэн бодолтой байна.
-МСҮТ-үүдийн эрх зүйн орчныг шинэчилснээр ямар өөрчлөлт гарах бол?
-МСҮТ-үүд улсын төсвөөс санхүүждэг. Эдийн засгийн хүндрэлтэй үед улсын 37 МСҮТ-ийн үйл ажиллагааг явуулахад бэрхшээл гарч байна. Өнөөдрййн байдлаар бид МСҮТ-д сурдаг оюутнуудын тэтгэлгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өгч байгаа. МСҮТ-ийн үйл ажиллагаа нь өөрөө онцлогтой. Тухайлбал, сургалтын программын 30 гаруй хувь нь онол, 70 хувь нь практик дадлага байдаг. Манай УИХ-ын гишүүдээс “МСҮТ-ийн залуусын 70 хувьд нь дадлага хийж байгаа хөдөлмөрийг нь үнэлэх ёстой” гэсэн санал ирсэн. Энэ үүднээс бид МСҮТ-ийн оюутнуудын 70 гаруй хувьд нь дадлага хийж байгаа үнэлэмжийг тодбрхой болгох үүднээс орлого олох бололцоог нь нээж өгч байгаа. Энэ бол асар их ач холбогдолтой. Тухайн оюутан ур чадвараа дээшлүүлэн ажиллаж орлого олно. Бид “Үнэлэмжийн төв”-ийг шинээр бий болгожбайгаа. Гагнуурчны мэргэжил эзэмшээд ирсэн иргэнээс уг төв дээрээ зохих хэмжээний шалгалтыг нь аваад мэргэжлийн үнэмлэхийг нь олгоно. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр дотоодын үндэсний мэргэжлийн боловсролтой залуусыг хөдөлмөрийн харилцаанд оруулахад их үүрэг гүйцэтгэх юм.