Гурван сая хүн ядуу амьдарч байна гэдэг бол хамгийн харамсалтай үзэгдэл
“Танил хүн” нэвтрүүлэг Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урилаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Би Жаргалант сумын нутагт малчин Хишигсүрэн гуайн гэрт ирээд байна. Миний хувьд манай аав Дундговийн Эрдэнэдалай сумынх, ээж маань Архангайн Өгий нуурынх аль аль нь малчин ардын хүүхдүүд. Аав маань тээврийн жолооч, ээж маань оросын байгууллагад машин буддаг байлаа. Тэтгэвэртээ гараад малаа түшээд малын фермтэй өрөм ааруулаа хийдэг. Үнэндээ Монгол хүн гэдэг мал дээр ирэхэд сайхан байдаг. Миний хувьд их хурлын гишүүн болж төрийн ордонд хууль санаачилж явж байгаа ч өдий 41 нас хүртлээ юм юм үзлээ.
1990 оны картын барааны үед хүүхэд шахуу байсан ч Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт бараа авчирч ширхэгийн бараа зарж хоол ундны мөнгөө олдог байсан. Тэр үеэ бодвол өнөөдөр гайгүй бас ч үгүй элбэл дэлбэг болсон мэт харагдаж байгаа харагдаж байгаа ч ард түмний амьдрал ядуу хэвээрээ байна л даа.
Их хурлын гишүүн болоогүй байхдаа хуульч нэр хүндтэй өмгөөлөгч ажлыг хийж байхдаа хүний төлөө тэр дундаа үйлчлүүлэгчийн төлөө л явдаг байлаа. Тодорхой гэрээ байгуулсан хүмүүсийн төлөө явдаг байлаа. Яг их хурлын гишүүн болоод хамгийн их бодогдсон зүйл бол бүх хүмүүсийн төлөө ижил, тэдэнд нийцсэн ямар алхам хийж болох вэ гэдэг талаас нь боддог болсон.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/
/3-р хэсэг/