Намын дарга мөнгө авсанг авлига гэж үзэх эсэх нь тодорхой бус байна
"Тодруулга" буланд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцож байна.
Сүүлийн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба намын санхүүжилтийн талаар хөндлөө. Ер нь намын санхүүжилтийн асуудал бүх намуудад бэрхшээлтэй байна уу?
-2012 оноос УИХ-ын гишүүн болсноос хойш намын санхүүжилтийн талаар санаа тавьж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр намын даргынхаа хувьд бусад намын дарга нартай уулзаж санхүүжилтийн асуудлыг хуульд өөрчлөлт оруулах талаар ярилцаж, бид улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байна.
Ер нь бол энэ хуулиас гадна авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулмаар юм билээ. Учир нь одоогийн хууль улс төрийн намын дарга мөнгө авсан бол тэр нь авлига гэж үзэх эсэх нь хуульд тодорхой бус байна. Манай хуульд эрх мэдэл бүхий төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх тухай ярьдаг болохооос бизнесмэн, төрийн бус байгууллага, улс төрийн намуудыг хуульчилж өгөөгүй байна. Тэр утгаараа энэ хуулийн төслийг миний бие санаачилан оруулах гэж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...