УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил
2016.02.02

Цэргийн амьдралыг бага залуу наснаасаа эхэлж мэднэ

Танил хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпилыг урилаа.

Өнөөдөр та ямар ажилтай байна?

-Байнгын хорооны хуралдаантай. Олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Манай байнгын хороо улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг. Өнөөдрийн хувьд гадаадад суугаа элчин сайдуудыг эргүүлэн татах, томилох тухай ярилцах гэж байгаа.

Та энэ салбарт ажиллаж байсан болохоор ойрхон байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Би түрүүчийн их хуралд энэ байнгын хорооны гишүүн байсан. Энэ байнгын хорооны үйл ажиллагааг гадарлана. Ялангуяа аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо бол аюулгүй байдлын чиглэлээр маш их ажилладаг. Энэ асуудлын хүрээнд батлан хамгаалахын салбар ордог. Миний хувьд батлан хамгаалах салбарын сайдаар ажиллаж байсан гэхээс илүү энэ сургуулийг төгссөн хүний хувьд салбараа маш сайн мэднэ. Цэргийн амьдралыг багаас нь сайд болтолоо мэднэ. Хоолыг нь идэж, хувцасыг нь өмсөж цэргийн хүний амьдралаар амьдарч байсан.

Сайд хүний ажил, байнгын хорооны даргын ажил ялгаатай юу? Аль нь илүү ачаалалтай вэ?

-Мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанд сайдтай холбогдохгүй ажил гэж байхгүй. Батлан хамгаалахын сайдын хувьд бүх зүйлд оролцож мэдэж байх ёстой байдаг. Ачаалал илүү их. Байнгын хороо бол энэ салбарын эрх зүйн бодлогийг боловсруулж байгаа учраас бичиг цаастай их зууралдана. Энэ салбарт ажиллаж байсан олон туршлагатай хүмүүс байгаа учраас ажлын алба маань их хүчирхэг зөвлөгөө мэдээлэл сайн өгдөг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/