Сонгуулийн сурталчилгаа 14 хоног гэдэг нь шинэ улс төрийн намыг хааж боосон заалт
Ардчилсан төрийг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог хангах хамгийн гол арга зам бол сонгууль. Харин Монгол улсад сонгуулийн харилцааг зохицуулж байгаа сонгуулийн тухай хууль нь иргэдийн үндсэн боломжийг боймолж байна гэсэн гэсэн асуулттай сүүлийн гурван сонгуулийн туршид тулгарсан. Энэ асуудалтай холбоотой өнөөдрийн хэлэлцүүлгийг хийх болно.
Төрийн ордонд энэхүү асуудлаар зөвшилцөл явагдаж байгаа ч харамсалтай нь эрх барьж байгаа намууд оролцож байгаа. Эдгээр намууд өөрсдийгөө хэрхэн сонгох бэ, тогтолцоо нь ямар байх вэ гэдэг талаар өөрчлөлтийг ярьж байгаа болохоос жинхэнэ утгаараа сонгогчдод яаж мэдээллийг хүргэх, сонгогчын мэдэх эрхийг энэ хуулиар хангаж чадаж байгаа эсэх дээр жижиг заалтуудыг хэлэлцэхгүй байна учраас онцлон ярилцаж байгаа. Сонгуулийн хугацааг багасгасан, сонгох эрхийг боймолсон үйл явдлыг хэвлэл мэдэллийн хэрэгслээр сонгууль болгоны өмнө ярьдаг боловч өөрчлөлт оруулаагүй явсаар байна.
ХҮН нам бол цоо шинэ залуу намын нэг танай нам хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ улс төрд орж байгаа хүмүүсээ танилцуулахад энэ хууль хэр нээлттэй санагдаж байна. Хүндрэл гарах болов уу?
ХҮН намын дарга С.Боргил:
-Танигдсан хүмүүст танигдах шаардлага байхгүй бидний хувьд шинэ, улс төрийн зах зээлд дөнгөж орж байгаа. Танигдаагүй нүүр царай. Энэ агуулгаар 14 хоног гэдэг бол богино хугацаа. Энэ хугацаанд хуулийн хүрээнд танигдана гэдэг бэрх. Мөн сурталчилгааны цаг багасхаар нэгжийн үнэ өснө. Бид бол шинэ нам, томоохон санхүүжүүлэгч байхгүй. Намын санхүүжилт ил тод байдаг. Тийм их хэмжээний санхүүгийн эх үүсвэр байхгүй бас боломжгүй. Санхүүжилтээр улс төр хийнэ гэж ойлгодоггүй энэ бол манай зарчим. Олон нийтийн хүлээлт, улс орны хямралтай байдлаас хүмүүс улс төрийн цоо шинэ орон зайг хайж байгаа. Энэ орон зайд улс төрийн шинэ хүчин төрөн гарч байна үүнийг хааж боосон заалт байна гэж харж байгаа.
Бичлэгээс бүрэн эхээр нь .....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/