2015.12.23
Сонгуулийн хуулийн талаар санал нэгдээгүй байна
Сонгуулийн хуулийн төслийн зарим зүйл заалтаар УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нам, эвслийн бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй хэвээр байна.
УИХ-ын гишүүн А.Бакей “Зарим гол асуудалд санал хураалт явагдаж байгаа. Санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэлх хувь дээр тоолох боломжтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуулийн хугацаандаа ойрын үед батлагдах байх гэж бодож байна. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зүгээс хяналтын тооллого гараар хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.