Хар машинд эргэлзэхгүй байгаа учраас хяналтын тооллогыг зөвшөөрч байна
Ардчилсан намын зүгээс сонгогчдын саналыг хар машинаар тоолно гэж байсан бол МАН-аас гар тооллогоор тоолно гэж маргалдаж байгаа юм. Гэхдээ автомат тооллогоор тоолж давхан хяналтын тооллого хий ж нийт саналын 50 орчим хувийг гар тооллогоор тоолно гэж намууд тооцжээ.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Автомат тооллогын машин дээр хяналтын тооллогыг нэмэгдүүлнэ гэсэн. Үүнийг зөвшөөрч байгаа. 50 орчим хувьд нь хяналтын тооллого хийх санал нэгтэй байгаа. Үүнийг зөвшөөрөөд бусад асуудалд зөвшилцөөд хуулиа гаргахад манай намаас асуудал байхгүй. Хар машинд эргэлзэхгүй байгаа учраас хяналтын тооллогыг зөвшөөрч байна.
Жагсаалтын гишүүдийг яаж шийдэж байгаа вэ?
Бүсчилсэн байдлаар явах байдлаар тохиролцож байна. Таван бүс болгож байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...