Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болов
Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өчигдөр хоёр дахь удаагийн хурлаа хийлээ. Ажлын хэсгийн хурал 13.00 цагт товлогдсон байсан ч 15.00 цагт эхэлсэн юм.
Хурал завсарлах үеэр Ажлын хэсгийн ахлагч А.Бакейгаас хуралдааны явцын талаар тодруулахад “Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийг суурь болгоод, зарчмын зөрүүтэй байгаа асуудлуудаа тойрч ярьж байна. Холимог тогтолцоог авъя, тэгэхдээ 28-ыг бүсчилэх үү, эсвэл өөр байдлаар явах уу, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах уу, үгүй юу. Хяналтын тооллогыг нийт хэсгийн хороодын хэд хүртэл хувьд нь хийж болох вэ гэсэн хэдхэн асуудлаар санал зөрж байгаа. Үүнийгээ ярьж байна. Одоохондоо ямар ч асуудлаар шийдэлд хүрээгүй байна” гэлээ. 17.00 цагт завсарласан Ажлын хэсэг оройдоо дахин хуралдана гэв.
Сонгуулийн хуулийг хэлэлцэж амжихгүй боллоо, хэлэлцэхээ больё гэж байсан УИХ-ын дарга З.Энхболд “Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална’ гэж мэдэгдээд байгаа юм.