Тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/”
2015.11.30

Тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нараас гадна салбар бүрийн эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр эрдэмтэд дээрх ажил нь цаг үеэ олсон гэдгийг онцолж “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын эхний үе шат дуусч байна. Цаашид хөгжилд дэлхийн здийн засаг; нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч байгаа бөгөөд эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон.

Тиймээс энэ бодлогыг боловсруулж өнөөдөр хэлэлцэж байна. УИХ-аас баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг урт хутацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан харилцааг зохицуулах заалтуудыг тусгаж өгсөн нь уг баримт бичгийн эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм” гэдгийг онцолжээ.